S Rewards
Урамшууллын Нэгдсэн Систем
Урамшууллын Нэгдсэн Систем
Урамшууллын Нэгдсэн Систем
S Rewards аппликейшны тухай
Шинэ жишиг, шинэ хязгаарыг нээх алсын хараатай Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын зүгээс манай худалдааны төвөөр үйлчлүүлж буй үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан урамшууллын нэгдсэн систем болох “S Rewards” лояалти аппликейшныг нэвтрүүллээ.
Монголдоо анхдагч олон улсын стандартад нийцсэн худалдааны төвийн лояалти аппликейшн S Rewards нь хэрэглэгч бүрийн хүсэл хэрэгцээнд тохирсон онцгой хөнгөлөлт, бэлэг, урамшууллыг та бүхэнд санал болгож байна.
Үйлчлүүлэгч та “S Rewards” аппликейшны гишүүн болсноор Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэр дахь дэлгүүрүүдээс худалдан авалт хийх бүрдээ урамшууллын оноо цуглуулах боломжтой болох ба цуглуулсан оноогоо дараа, дараагийн худалдан авалтдаа ашиглах, аппликейшн доторх бүх төрлийн купон, ваучер, бэлгийн карт авахад ашиглах, мөн онцгой хямдрал, урамшууллуудыг авахад зарцуулж болно.
S Rewards аппликейшны тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл та манай Харилцагчийн үйлчилгээний төвийн 7010-1919 утсаар холбогдоорой.
S Rewards аппликейшны хямдрал, онцгой урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай цахим хаягуудыг дагаарай.
Түгээмэл Асуулт, Хариултууд
Та S Rewards аппликеишныг Apple App Store болон Google Play Store-с татан авч өөрийн гар утасны дугаараар бүртгүүлэх боломжтой.
Та Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын “S Rewards” аппликейшнд нэгдсэн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх үедээ Голомт Банкны ПОС терминал дээр өөрийн “S Rewards” гишүүний QR кодыг уншуулан оноогоо цуглуулна.
Гишүүд нэг удаагийн худалдан авалтад дээд тал нь 1,000,000 хүртэлх оноог цуглуулах боломжтой.
Таны хийсэн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 1-3%-ийн урамшууллын оноо таны хэтэвчид орно.
Хэрэглэгч цуглуулсан оноогоо худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, эсвэл аппликейшн доторх “Маркет” гэсэн хэсгээс бүх төрлийн купон, ваучер, бэлгийн картыг оноогоороо худалдан авах боломжтой.
1 оноо нь 1 төгрөгтэй тэнцүү байна.
Та оноогоо ашиглахдаа Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын S Rewards аппликейшнд нэгдсэн дэлгүүр, ресторануудаар үйлчлүүлэхдээ Голомт Банкны ПОС терминал дээр аппликейшн доторх “S Rewards”-ын гишүүний QR кодоо уншуулахад л болох юм.
Үгүй. S Rewards аппликейшнд гишүүнээр бүртгүүлэхэд төлбөргүй.
Үгүй. Гишүүнчлэлийг дамжуулах боломжгүй.
Үгүй. Оноог бусдад шилжүүлэх, бэлэглэх боломжгүй.
Гишүүдийн цуглуулсан оноо нь тухайн жилдээ хүчинтэй байх бөгөөд тухайн жил дууссанаар хүчингүй болох юм.