СЭНТРАЛ ТАУЭР
Ажлын Байр
Яагаад Шангри-Ла Улаанбаатар гэж?
Шангри-Ла Улаанбаатар ХХК нь Монголдоо анхдагч А зэрэглэлийн оффисын барилга болон нэр хүнд бүхий худалдааны төвийг багтаасан Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Улаанбаатар хотын бизнесийн цөм болсон дүүрэгт байрладаг Сэнтрал Тауэр болон Шангри-Ла Төв нь таны бизнесийн өсөлтөд шаардлагатай найдвартай үйлчилгээ, нөөц бололцоог ойртуулах төгс байршилтай билээ. Үндэстэн дамнасан корпорацуудын хүлээлтээс давахаар бүтээгдсэн Сэнтрал Тауэр нь Улаанбаатарын хамгийн үнэ цэнтэй оффис барилгуудын нэг болохоор зорин олон улсын хамгийн өндөр стандартад нийцүүлэн загварчлагдсан.
Ажилтан шалгаруулах үйл явц
1. Сонгон шалгаруулалтын журам
Хэрэв та ажлын байрны шаардлагыг хангаж байвал эхний алхам нь анкет бөглөх бөгөөд анкетыг Хүний нөөцийн алба болон холбогдох Менежерүүд хянах юм. анкетыг хэрхэн шийдвэрлэсэн талаар таны анкет илгээсэн компанийн хүний нөөцийн ажилтан танд мэдэгдэх болно.
2. Ярилцлага
Ярилцлагыг тухайн компанийн хүний нөөцийн ажилтан болон алба, хэлтсийн менежер зохион байгуулна. Ажлын байрны онцлогоос хамаарч нэмэлт ярилцлага хийж болно. Ярилцлагын үр дүнг ажлын таван өдрийн дотор хүний нөөцийн ажилтан танд мэдэгдэнэ.
3. Нэмэлт шалгаруулалт
Зарим ажлын байр нь мэргэжлийн шалгалт, гэрийн даалгавар, судалгааны даалгавар зэрэг шалгаруулалтын нэмэлт шаттай.
4. Шалгаруулалтын үр дүн
Урьдчилсан шатны шалгаруулалтууд дууссаны дараа компанийн хүний нөөцийн алба болон менежер эцсийн шийдвэрийг гаргана. Үр дүнгийн талаар хүний нөөцийн албанаас танд мэдэгдэх болно.