СЭНТРАЛ ТАУЭР
БИДНИЙ ТУХАЙ
Шангри-Ла Ази Лимитэд болон Керри Групп
Ижил философи, зарчим бүхий Шангри-Ла Ази Лимитэд болон Керри Групп нь урт хугацааны турш олон компаниудыг нэгтгэсэн нэгэн группийн бүрэлдэхүүнд байсаар ирсэн билээ. Өдгөө Шангри-Ла Ази Лимитэд болон Керри Групп нь арвин туршлага, итгэл даасан корпорацын нэр хүнд, бүх түвшний менежмент болон үйлчилгээг бий болгосон үнэ цэн бүхий бизнесийн хүрээ, өнгө төрхөөрөө Ази дахь үл хөдлөхийн салбарт жишиг болоод буй. Группын өмнөх төслүүд нь Хонг Конг, Сингапур, Бээжин, Шанхай болон Хятад улсын ач холбогдол бүхий хотууд зэрэг томоохон хотуудын хөгжилд төвлөрч байв. Тухайлбал, Бээжин дэх “Хятадын Дэлхийн Худалдааны Төв” нь олон олон нэр хүнд бүхий олон улсын болон үндэсний корпорацуудыг өлгийдөн авсан байдаг.
М-Си-Эс Групп
Эм Си Эс групп нь Монголд анх удаа нягт, эрүүл менежментийн жишгийг нэвтрүүлж, хөгжил дэвшилтэд бодит хувь нэмэр оруулснаараа улсынхаа тэргүүлэгч бизнесийн групп болсон билээ. Группийн хэрэгжүүлж буй бизнесийн санаачилга бүхэн нь амжилтад хүрч, Эм Си Эс группийн оролцоо нь ололт амжилтын баталгаатай адилтгахуйц гэж үзэх түвшний үнэ цэнийг бий болгожээ. Эрчим хүч, үл хөдлөх, хоол хүнс болон шингэн хүнс үйлдвэрлэлийн зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал олон салбарт хүчин зүтгэж үзүүлсэн амжилтууд, тогтвортой байр суурь нь компанийн нэр хүнд, нөлөөллийг илтгэдэг.
Сэнтрал Тауэр – Оффис
Ерөнхий мэдээлэл: Сэнтрал Тауэр оффис нь 17 давхар, нийт 30,000 м.кв дээд зэрэглэлийн оффисын талбай, 82 автомашины зогсоолоос бүрдсэн дэлхийн жишигт нийцсэн А зэрэглэлийн оффисын барилга юм. Оффисын барилга нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангахад шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлэх дотоодын болон олон улсын ресторан, кофе шоп, брэнд дэлгүүрүүдтэй.
16 жилийн туршлага
давхар барилга
м.кв талбай бүхий барилга
м.кв талбай бүхий оффис
авто машины зогсоол

Лавлах
Холбоо барих
Нээлттэй ажлын байр
Холбоо барих, Хаяг
Санал хүсэлт
Утас: 7010-1919
Цагийн хуваарь: 10:00-21:00 (өдөр бүр)