НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙРШИЛ

СЭНТРАЛ ТАУЭР

Улаанбаатар хотын төв цэгт, Сүхбаатарын талбайн дэргэд сүндэрлэх Сэнтрал Тауэр нь хотын хамгийн нэр хүнд бүхий бизнесийн хаяг болох нь гарцаагүй бөгөөд бусадтай зүйрлүүлшгүй дээд зэрэглэлийн оффисын стандарттай бөгөөд таны бизнесийн нэр хүндийг өсгөхүйц чанарын баталгаатай.

Сэнтрал Тауэр нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангахад шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлэх дотоодын болон олон улсын ресторан, кофе шоп, брэнд дэлгүүрүүдтэй.

УХААЛАГ, БОДИТ СОНГОЛТ

АЮУЛГҮЙ

Аюулгүй байдал нь энгийн бус, илүү баталгаат түвшинд хангагдсан. Сэнтрал Тауэр барилгын дизайн нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн орчин үеийн, шинэлэг технологитой бөгөөд түрээслэгчдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, сэтгэл амар байх боломжийг олгодог.

ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХҮЙЦ

Сэнтрал Тауэрын үзэмжит хийц бүхий фасад, сүрлэг байдал нь түрээслэгчдэдээ дахин давтагдашгүй үнэ цэнийг олгох нь эргэлзээгүй. Барилгын хосгүй тав тухтай байдал болон байршил нь танай компанийн нэр хүндийг тодорхойлж, хамт олонд тань итгэл төрүүлж, харилцагчдын тань сэтгэлд нь нийцэх болно.

МЭРГЭЖЛИЙН БАЙДАЛ

Тусгай зохион байгуулалт бүхий зорчигчдын 6 цахилгаан шат, барилгыг бүхэлд нь хамрах гар утасны бүрэн сүлжээ, авто машины арвин багтаамж бүхий зогсоол нь танд илүү тав тухыг олгох болно. Чанарын өндөр түвшний байгууламж бүхий үнэ цэнтэй байршилд хаягтай байх нь мэргэжлийн компани гэдгээ илэрхийлэх хамгийн үр дүнтэй арга юм.